post image

БНСУ-ЫН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖИХ, БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН (KIGEPE)-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Жендэрийн Үндэсний хорооны Ажлын Алба (ЖҮХАА) нь Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, боловсролын хүрээлэн (KIGEPE)-тэй 2014 оноос эхлэн жендэрийн хөгжлийн асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллаж ирсэн билээ.


KIGEPE нь 2002 онд байгуулагдсан бөгөөд нийгэмд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах сэтгэлгээг өөрчлөх замаар жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй боловсролыг системтэй хэрэгжүүлэх, дэмжих зорилготой байгууллага юм.


Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр Ази Номхон Далайн Хөгжил ба Жендэрийн Форум” олон улсын хуралд мэдээлэл танилцуулж оролцох үеэр БНСУ-ын Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, боловсролын хүрээлэн (KIGEPE)-тэй хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.


Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн  Э.Алтанчимэг, Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, боловсролын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Мён Сун Жан, гүйцэтгэх захирал Саняанг Парк, захирал Жүяанг Ли болон холбогдох төлөөлөл оролцлоо.

 

 

 

Нийтлэл хуваалцах