post image

“МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ӨМЧИТ НИЙТ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР ТҮВШНИЙ ЭРЭГТЭЙ ОЮУТНУУДАД ЧИГЛЭСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ ТАВАН ӨДРИЙН ТУРШ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ”

Бид энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд 18-23 насны эрэгтэйчүүд буюу оюутан залуусд жендэрийн зөв оновчтой мэдээллийг хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудлын шалтгаан нөхцөлийг тодорхойлоход чиглэж буй бөгөөд цаашдаа Зөв Монгол Эр Хүн байх дадал, төлөвшлийг эзэмшүүлэх зорилгын хүрээнд ажиллаа.

Энэхүү арга хэмжээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Батлан Хамгаалах яам, Жендэрийн үндэсний хороо, Зөв эр хүн ТББ-ууд хамтран хэрэгжүүлсэн юм.

Энэхүү уулзалт нь нэг удаагийн уулзалт хийж өнгөрөхөөс илүүтэйгээр цаашид энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах клубуудыг их дээд сургууль тус бүрт байгуулж байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.

"Зөв Эрчүүд" ТББ-аас жил болгон санаачлан хэрэгжүүлдэг ээлжит эрэгтэйчүүд/хөвгүүд/-тэй уулзаж ярилцах, санал бодлоо солилцох уулзалт маань энэ жил 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 08-ны өдөр хүртэл Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй 18 их дээд сургуулийн 1 дүгээр түвшний 3200 оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөллөө.

Нийтлэл хуваалцах