Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээлэх, жендэрийн
мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд Хорооны ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг
Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх арга хэмжээг зохион байгуулж
байна.
Энэхүү арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн
бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон албаны бусад хүмүүс,
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон нийт
албан хаагчид, Удирдлагын академийн номын сангийн эрхлэгч Ч.Мөнх-Эрдэнэ, номын
санч, мэдээллийн ажилтан Б.Эрдэнэтуяа нар оролцлоо.
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал
Ц.Цогзолмаа: “Парламент бол хүний эрхийг дээдэлдэг, жендэрийн мэдрэмжтэй улс
төрийн бодлого, үйлдэл байх ёстойг онцлоод, цаашид илүү өргөн хүрээнд хамтарч
ажиллахаа илэрхийлэв.”
Удирдлагын академийн номын сангийн эрхлэгч Ч.Мөнх-Эрдэнэ:
“Төрийн албан хаагчдын жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь цаашид төрийн
бодлого шийдвэрийг жендэрийн мэдрэмжтэй болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буйг
онцолсон юм.”