Severity: Warning
Message: mkdir(): Permission denied
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 136
Backtrace:
File: /home/gendermn/public_html/application/hooks/LanguageLoader.php
Line: 8
Function: library
File: /home/gendermn/public_html/index.php
Line: 255
Function: require_once
Severity: Warning
Message: session_start(): Failed to initialize storage module: user (path: /var/cpanel/php/sessions/alt-php70)
Filename: Session/Session.php
Line Number: 143
Backtrace:
File: /home/gendermn/public_html/application/hooks/LanguageLoader.php
Line: 8
Function: library
File: /home/gendermn/public_html/index.php
Line: 255
Function: require_once
Жендэрийн эрх
тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийн 18.1.4, Жендэрийн үндэсний хорооны дүрмийн 6 дугаар
зүйлд заасны дагуу аймаг, нийслэл, дүүрэгт зөвлөх чиг үүрэг бүхий жендэрийн
салбар хороог байгуулж ажиллана. Тус салбар хороог тухайн шатны засаг дарга
ахалж ажиллах бөгөөд салбар хороо нь орон тооны нарийн бичгийн даргатай байхаар
заасан байдаг.
Энэ хүрээнд 21
аймаг, нийслэл, 9 дүүрэгт жендэрийн салбар хороог байгуулж, тухайн салбар, орон
нутгийн хэмжээнд хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг
нэвтрүүлэх, харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд ЖЭТБХтХ, хөгжлийн зорилтот
хөтөлбөр, Хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,
биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2 буюу
түүнээс дээш үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа мэргэжилтэнд
жендэрийн асуудлыг давхар гүйцэтгүүлэхээр тусгасан нь холбогдох чиг үүргүүдийг
хэрэгжүүлэх, гүйцэтгэх цаг хангалттай бус, ачаалал нэмэгдснээс ажлын чанарт
нөлөөлж байна.
“Жендэрийн эрх
тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2, 18.3.4, Улсын Их
Хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн
хуралдаанаар хэлэлцэж гаргасан зөвлөмж, Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2
дугаар тогтоолоор баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын
стратеги төлөвлөгөө (2022-2031 он)”-ний 3.4.3, Хорооны 2023 оны ээлжит
хуралдааны “Хэрэгжилтийг зохион байгуулах” тухай 5 дугаар тогтоолын хэрэгжилтийг
хангах хүрээнд “Жендэрийн бие даасан мэргэжилтэнг ажиллуулах хэрэгцээ,
шаардлагыг тодорхойлох, түүний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах”
ажлыг 2023 оны 04-07 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн.
Тус ажлыг Төрийн
албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу
улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн асуудал
хариуцсан мэргэжилтэн болон холбогдох нийт 116
албан тушаалтанг ганцаарчилсан асуулгад, 6 удаагийн бүлгийн ярилцлага, хэлэлцүүлэгт
39 албан тушаалтанг хамруулж, нэгтгэн
дүн шинжилгээг хийсэн.
Дүн шинжилгээгээр
улсын хэмжээнд аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллагын ажиллагчдын ажлын
байрны зураглал, ачааллыг 38,9 хувьд нь хийсэн байна. Нийт ажлын байрны ачааллыг
тодорхойлсон аймгуудын хувьд 75 хувь нь ажлын ачаалал ихтэй гэж дүгнэсэн байгаа
нь орон нутагт аль нэг албан тушаалд
Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг хавсран гүйцэтгэх боломжгүй,
жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь бие даасан мэргэжилтэн байх
хэрэгцээ, шаардлага байгаа талаар тус судалгаагаар тодруулсан. Аймаг, нийслэл,
дүүргийн Засаг даргын Тамгын газрын Жендэрийн эрх тэгш байдал,салбар дундын
бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод
”Батлах зөвшөөрөл олгох тухай” Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07-р сарын
07-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор батлагдаад байна.
Энэ нь 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүрэгт жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан бие даасан мэргэжилтэнтэй болох үндэс суурь тавигдаж байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтын хүрээнд томоохон ахиц дэвшил гарах юм.