Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 13 зорилт, 117 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ оны хагас жилийн байдлаар Бодлогын баримт бичигт тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх 5 зорилт, 71 үйл ажиллагааны гүйцэтгэл 38,2%, Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх 4 зорилт 22 үйл ажиллагааны хэрэгжилт 67,4%, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх 4 зорилт 24 үйл ажиллагааны хэрэгжилт 54,5% байна. - Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт баримтлах жендэрийн стратеги, үйл ажиллагааны чиглэл” батлагдлаа.
- Соёлын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/98 дугаар тушаалаар “Соёлын салбарын жендэрийн тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө” батлагдлаа.
- Монгол Улсын Их Хурал дахь Жендэрийн тэгш байдлыг дэмжих Лобби бүлэг байгуулагдлаа
- Хорооны 2023 оны тогтоолын дагуу 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүрэгт жендэрийн асуудал хариуцсан бие даасан мэргэжилтэн ажиллуулах талаар ажлын байрны дүн шинжилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.
- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Тус хуулиудад Хороо түүний ажлын албанаас өгсөн санал болоод нийгэмд өрнүүлсэн нөлөөллийн үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрлээ.
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу Хорооноос улс төрийн намуудтай хамтран ажилласны мөрөөр Монгол Ардын нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам анх удаа тайлангаа ирүүлээд байна.
- Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулах, мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” онлайн уулзалтыг санаачлан 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 14 хоног тутамд зохион байгуулж байна.
- Жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл (ЖСХ/ГБХ)-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах чиглэлээр 51 сургагч багшийг бэлтгээд байна. Багш нарын сургалтаар олж авсан онолын болон практик мэдлэг, мэдээллийг шинэлэг, хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, үр дүнд суурилсан олон талт нөлөөллийн ажил зохион байгуулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий 100 саяын төгрөгийн тэтгэлэгтэй бичил төслийн уралдааныг зарласнаас 24 багш төслөө ирүүлж, 10 багш /байгууллага/-ийн төсөл шалгаран амжилттай хэрэгжүүллээ.
- 2023 оны эхний хагас жилд 38 сургалт, семинарыг зохион байгуулсан бөгөөд төрийн, төрийн бус, хэвлэл мэдээллийн, бизнесийн байгууллагын албан хаагчид болон багш судлаачдын зэрэг нийт 21 аймгийн нийт 184 (76, 108), Улаанбаатар хот дахь нийслэл дүүрэг, агентлагийн 21 /3 эрэгтэй, 18 эмэгтэй/ сургагч багш хамрагдсан байна.
- Жендэрийн үндэсний анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтыг Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Увс аймагт бүсчилж 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 05 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж 21 аймгийн 108 төр, төрийн бус байгууллагын албан хаагч /эмэгтэй 81, эрэгтэй 27/ хамрагдсанаар орон нутаг дахь сургагч багшийн тоо 184 болж нэмэгдлээ.
- "Жeндэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031)", Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) -д заасан жeндэрийн тэгш байдлыг дэмжсэн эрх зүйн шинэ зохицуулалтуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж, хэрэглэж байгаа талаарх сайн туршлагын судалгааг танилцуулах сургалтад нийт 104 аж ахуйн нэгжийн 110 (95 эм, 15 эр) захиргаа, хүний нөөцийн ажилтан хамрагдлаа.
-Мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэдэг нийтлэл нэвтрүүлгийн чанар болон хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн мэдээлэлд мэргэжлийн хариу өгөх аргачлалд суралцуулах, ажил үүргээ мэргэжлийн түвшинд, жендэрийн мэдрэмжтэй гүйцэтгэхэд арга зүйн туслалцааг үзүүлэх зорилготой Сэтгүүлчдэд зориулсан жендэрийн онол, практик хосолсон сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Сургалтад нийт 20 /эр 6, эм 14/ сэтгүүлч, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нар хамрагдав.
- Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалтад 2023 оны хагас жилийн байдлаар 245 төрийн албан хаагч /126 эрэгтэй, 119 эмэгтэй/ хамрагдаж гэрчилгээ авсан байна.
- Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг Азийн эмэгтэйчүүдийн манлайллын 9 дэх удаагийн хөтөлбөрийг Жендэрийн үндэсний хороотой хамтран Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Тус хөтөлбөрт 26 улсын 200 гаруй шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багшийг бэлтгэх замаар хөтөлбөрийг нутагшуулж эхэлсэн бөгөөд Индонез, Камбож, Монгол гурван улсад хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр нь 2023 оны 5 дугаар сарын 29-31, 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд 2 удаагийн сургалтаар нийт 50 оролцогчийг бэлтгээд байгаа бөгөөд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж байгууллага, судалгаа шинжилгээ, боловсролын байгууллагын төлөөллийг хамруулсан болно.
- ЖҮХ, Удирдлагын академи, Сангийн яам, Мерит төсөлтэй хамтран “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум зохион байгууллаа. Форумд анхимаар 180, онлайнаар 380 гаруй оролцогчид (оролцогчдын 30 хувь нь яам, түүний холбогдох харьяа агентлаг, 60 гаруй хувь нь 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгч, холбогдох албан тушаалтнууд) оролцлоо.
- Жендэрийн хэвшмэл буруу ойлголт, өсвөр насны охид, хөвгүүд рүү чиглэсэн жендэрийн анхан шатны ойлголт мэдээлэл өгөх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, эрэгтэй эмэгтэй хүнд тулгамдаад байгаа асуудал болоод түүнийг хэрхэн шийдвэрлэх зөв арга замыг хайхад чиглэсэн “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриан дор үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-2023” аян 2023 оны 03 дугаар сарын 01-ээс 04 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үндэсний хэмжээнд зохион байгуулагдлаа. Аяны хугацаанд 210 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагын 40,000 гаруй албан хаагчид нэгдэж цахим орчинд хувийн фейсбүүк хуудас болон албан байгууллагын хаяг, цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан 1,440,000 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, 150,060 хариу үйлдэл болон 240,000 сэтгэгдэл, 503,000 түгээлт хийсэн байна.
-ЖҮХ болон БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэв.
-Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчдийн 1,2 дугаар улирлын ээлжит уулзалтыг Канад болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.
- Гадаад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт эмэгтэй элчин сайд, НҮБ түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь эмэгтэй суурин төлөөлөгч, шадар суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа.
- МҮХАҮТ-ын дэргэдэх “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл”-тэй хамтран уулзалт зохион байгууллаа.
- “Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөл”-тэй хамтран ажиллах зорилго бүхий 2 дахь удаагийн уулзалтыг зохион байгууллаа.
Же- ндэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх чиглэлээр МУИС-тай, жендэрийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар Отгонтэнгэр сургуулийн багш, удирдлагуудтай тус тус уулзалт зохион байгууллаа.
Ажлын алба нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, КОЙКА, Азийн сан зэрэг байгууллагуудтай техник туслалцааны төслийг хамтран хэрэгжүүлж байна.
- Байгууллагын нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 2016 удаагийн мэдээлэл түгээгдлээ. Үүнээс байгууллагын албан ёсны цахим хуудаст 74 удаагийн мэдээлэл нийтлэгдсэн. Байгууллагын фэйсбүүк хуудасны хандалтын тоо 33,785, дагагчийн тоо 19,707 болон өсч, албан ёсны цахим цахим хуудасны хандалт 298,512 байна.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 47 удаагийн давтамжтайгаар яриа, ярилцлага өгсөн байна.
- Байгууллагын хэмжээнд 277 албан бичгийг хүлээн авч, 116 албан бичгийг бусад байгууллагуудад хүргэж ажилласан.
-2023 оны байдлаар Ажлын албанаас 3 төрлийн 4100 ширхэг ном, сэтгүүл хэвлэгдэжээ.
/Дээр үйл ажиллагааг үр дүнд суурилан амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бидний байнгын түншлэгч, дэмжигч байгууллага, хамт олонд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас чин сэтгэлийн Талархал илэрхийлье.