A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mkdir(): Permission denied

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 136

Backtrace:

File: /home/gendermn/public_html/application/hooks/LanguageLoader.php
Line: 8
Function: library

File: /home/gendermn/public_html/index.php
Line: 255
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to initialize storage module: user (path: /var/cpanel/php/sessions/alt-php70)

Filename: Session/Session.php

Line Number: 143

Backtrace:

File: /home/gendermn/public_html/application/hooks/LanguageLoader.php
Line: 8
Function: library

File: /home/gendermn/public_html/index.php
Line: 255
Function: require_once

“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
post image

“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан 
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх,  Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий "Хорооны гишүүний цаг" "ТОГТМОЛ" уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.  

Ээлжит цахим уулзалт 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдаж, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар 2023 оны тэргүүлэх зорилт, онцлох үйл ажиллагаа, Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооноос Хүний эрхийн үндэсний комисс болон Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсад анх удаа “Хүний эрхийн үндэсний индекс”-ийг боловсруулах үйл ажиллагаанд, Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс жендэрийн тэгш байдлын асуудлыг нийгмийн мэдээллийн сүлжээнд үр дүнтэйгээр хөндөх, түгээхэд Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал байгааг онцолж байв.

Танилцуулгатай холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

Нийтлэл хуваалцах