post image

“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар батална.” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тогтоолоор ЖҮХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Хорооны гишүүд нь төр, олон нийтийн тэнцүү оролцооноос бүрддэг бөгөөд нийт 37 гишүүнтэй, үүнээс эрэгтэй-17, эмэгтэй- 20 байна.

 

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх,  Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий "Хорооны гишүүний цаг" "ТОГТМОЛ" арга хэмжээг эхлүүлээд байна.

 

Гишүүд нэрс, хүйс, төрийн болон төрийн бус байгууллага ээлжлэх байдлаар 14 хоног тутам 07:30 – 08:30 цагт хуваарийн дагуу онлайнаар мэдээлэл танилцуулж оролцох бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, ЖҮХ-ны орлогч дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар Засгийн газраас 2023 онд анхаарч ажиллаж буй чиглэл, Хорооны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр чиглүүлэхийн сацуу ЖЭТБХтХуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.а дахь хэсэгт заасны дагуу 2023 оны Улсын Их Хурлын намрын чуулганаар танилцуулагдах жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланд “Хорооны гишүүний цаг” арга хэмжээ хувь нэмрээ оруулахыг онцолж, энэхүү үйл ажиллагаанд гишүүдийг идэвхтэй оролцож, мэдээллээ танилцуулахыг уриаллаа.

Нийтлэл хуваалцах