post image

"НИЙГМИЙН ИННОВАЦИ БА ЖЕНДЭР" СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өнөөдрийн хэлэлцүүлэг, сургалтад Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож жендэрийн асуудлаарх эмэгтэйчүүдийн манлайлал, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар бие биенээ ойлгон дэмжин ажиллах нь чухал байгааг онцлон хэлсэн юм.

Тус сургалтад Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа “Жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт”, төсөвлөлт, дүн шинжилгээ, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал “Жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвүүдээр хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийтлэл хуваалцах