Жендэрийн эрх
тэгш байдлыг хангах тухай хууль, орон нутгийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилт,
үйл явцтай танилцах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги
төлөвлөгөө (2022-2031)-г хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, сургагч
багшаар дамжуулан төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус
байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Увс
аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Орон нутгийн
сургалтын сургагч багшаар:
Жендэрийн
Үндэсний Шинжээч Т.Амгалан
Жендэрийн
үндэсний хорооны ажлын албаны Жендэрийн үндэсний чадавх, сургалтын бодлого
хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал
Жендэрийн
үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан
мэргэжилтэн Д.Батхишиг нар ажиллаа.
Тус сургалтыг
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй
“Жендэрт суурилсан хүчирхэлтэй тэмцэх нь” төсөл дэмжин ажиллаж ажиллаж орон
нутгийн сургагч багш амжилттай суралцаж гэрчилгээгээ
гардан авлаа.
Эдгээр сургагч
багш нар Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Төрийн байгууллагуудын
төлөөллүүд 5 аймгийн 30 албан хаагчийн 16 эрэгтэй бол 14 эмэгтэй байна.
Жендэрийн
үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
гардуулан "Жендэрийн Анхан шатны сургалтад хамрагдсан сургагч багш нар
байгууллага болон салбарын түвшинд жендэрийн сургалтуудыг зохион байгуулж
нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.