Увс аймгийн Жендэрийн салбар хорооны санаачилгаар Бөхмөрөн сумын дунд
сургууль- “Залуу малчин өрхийн хүүхдийн бага боловсролд хамрагдалтыг жендэрийн
мэдрэмжтэй арга зүйгээр дэмжих”сайн туршлагыг гарган ажиллаж байгаа билээ.
Энэхүү сайн туршлага нь Жендэрийн үндэсний хорооноос 2018 оноос үндэсний
хэмжээнд эхлүүлсэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт бий
болгосон сайн туршлагуудын нэг юм.
2023 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд Жендэрийн үндэсний хорооны Нарийн
бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Боловсролын ерөнхий газрын
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга н.Чинтогтох, Аймгийн холбогдох
агентлагийн удирдлагууд, Салбар дундын хамтын төлөөллийг хамруулан Увс
аймгийн Бөхмөрөн сумын удирдлага, алба
хаагчидтай уулзалт хийн санал солилцон зөвлөгөө өгч цаашид хэрхэн энэхүү сайн
туршлагыг сайжруулан ажиллах бусад орон нутагт жишиг болгон ажиллах талаар
уулзалт хийлээ.
Улсын хэмжээд жендэрийн асуудлаар 5 аймгийн сайн туршлага дэмжигдэн
сайжруулан ажиллаж байна. Эдгээр сайн туршлагын нэг нь Увс аймгийн Бөхмөрөн
суманд малчин өрхийн 6 настай хүүхдийг сургуульд оруулахтай холбогдуулан
сургуулийн дотуур байранд аав ээж хүүхдээ
дасгах өрөөг ажиллуулснаар тусдаа амьдрах болоод хүүхдээ айлд байлгаж,
аюулгүй байдалд нь эрсдэл учруулахгүй байх эдийн засгийн болон, нийгмийн үр
дагаврын хувьд боломжит туршлагыг сайжруулах ахиц дэвшил гаргах билээ