Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн
дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулагддаг
Жендэрийн үндэсний хорооны “Надаас, танаас, биднээс
эхлэлтэй” уриан дор үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-2023” аян явагдаж
байгаа билээ.
Аяны хүрээнд Эко Соёл Сан-Eco Culture Foundation -аас
уламжлал болгон зохион байгуулдаг ЭКО ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН чуулганыг Жендэрийн
үндэсний хороо дэмжиж оролцсон юм.
Үүнтэй холбоотойгоор "Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын
бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ?" нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд
бэлэн боллоо.