Засгийн газрын 2017 оны 27 дугаар
тогтоолын 9 дүгээр хавсралт
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: -Монгол Улсын Ерөнхий сайд
Орлогч дарга: -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Гишүүд: -Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга (зөвшилцсөнөөр); (Засгийн газрын 2018 оны 125 дугаар тогтоолоор өөрчилсөн)
-Үндэсний статистикийн хорооны дарга (зөвшилцсөнөөр);
-Хүний эрхийн үндэсний комиссын орон тооны гишүүн (зөвшилцсөнөөр);
-Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн (зөвшилцсөнөөр)
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч;
-Удирдлагын академийн захирал; (Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор нэмсэн)
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал (тохиролцсоноор);
(Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор нэмсэн)
-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Монголын эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Хөгжлийн бодлогын газрын дарга (тохиролцсоноор);
-“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн (тохиролцсоноор);
-Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);
-“Иргэний зориг” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга (тохиролцсоноор);
(Засгийн газрын 2019 оны 148 дугаар тогтоолоор өөрчилсөн)
-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор);
-Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал;
-Хараат бус судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал;
-“МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга -Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга.